Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 8 дугаар сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 8 дугаар сард Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал, , Улз-Норовлин, , Балж-Дадал, зэрэг хяналт шинжилгээний 6 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 8 дугаар сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаан дээд |
7.9 |
5.1 |
7.6 |
1.04 |
0.003 |
0.004 |
2 |
Өндөрхаан доод |
8.22 |
5.4 |
7.6 |
1.01 |
0.002 |
0.015 |
3 |
Онон-Биндэр |
|
|
8.8 |
1.61 |
0.002 |
0.018 |
4 |
Балж-Дадал |
|
|
9.2 |
1.04 |
0.002 |
0.002 |
5 |
Онон-Дадал |
|
|
9.3 |
1.53 |
0.050 |
0.013 |
6 |
Улз-Норовлин |
|
|
3.6 |
0.89 |
0.243 |
0.018 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
|
|
|
|
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хэрлэн гол: Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 177.3-207.3мг/л байна. Бусад үзүүлэлтээр Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаагүй байна.
Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал: Хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 60.3-69.3мг/л байна. Онон голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Улз гол: Хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 267.3мг/л-т байна. Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Балж гол: Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 60.3 мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2024 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 140.3мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз 267.3мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Онон Дадал голын ус нь 60.3 м/л-т хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2024 оны 8 дугаар сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад ХА-аас давсан үзүүлэлт ажиглагдаагүй байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ